ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Хүний эрхийн олон улсын өдөр, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тэмдэглэн Хүний эрх хамгаалагчдын ээлжит V зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнд хот, хөдөөгийн 70 гаруй хүний эрх хамгаалагч оролцжээ. Мөн зургаан аймгийн есөн сумаас салбар бүрийн хүний эрхийг хамгаалж ажилладаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцсон байна. Энэ зөвлөгөөнөөр "Орон нутгийн түвшинд хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, шийдэл" салбар бүлгээс хэд хэдэн зөвлөмж гаргасан байна. 

Эх сурвалж www.polit.mn