Камертон хамтлаг 21 жилийн дараа БНСУ-д суугааМонголчууддаа зориулан энэ сарын 23-нд Сөүл хотодбүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна. Энэталаар Камертон хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаттай ярилцлаа.
-“Камертон” хамтлаг БНСУ-д тоглолтоо хийхээрболсон гэж сонссон. Шинэ жилээр тэнд суугаа Монголчуудыг баярлуулах том бэлэг болох болов уу?
-Энэ сарын 23-нд манай хамтлагийнхан Сөүл хотодбүрэн хэмжээний тоглолтоо хийнэ. Энэ тоглолт 21 жилийн дараа өөрсдийн бие даасан бүрэн хэмжээнийтоглолт гэдгээрээ онцлог. Бид өөрсдөө ч нэлээдхүлээлттэй байгаа. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөгюм байна. Гэхдээ дуу гэдэг мөнхийн сайхан мөнхийнсайхан зүйл байдаг. Тэгэхээр энэ хугацаанд гаргасандуунуудаа дуулж, нэгэн оройг сайхан өнгөрүүлнэ гэсэнхүлээлттэй байж байна. Одоогоор бид тоглолтынхоо бэлтгэл ажилд орцон завгүй байна. Үе үеийн хит дуунуудаа Солонгост ажиллаж, амьдарч буй Монголчууддаа дуулахаас гадна Камертон хамтлагтай нэгэн үдэш хамгийн гоё сэтгэл хөдөлгөсөн оройг өнгөрүүлнэ гэдэгт итгэж байгаа. Олон сайхан аав, ээжүүд БНСУ-д гэр бүлийнхээ төлөө ажиллаж, амьдарчбайгаа. Бид ч гэсэн тэднийгээ хүндэтгээд ирсэнхүмүүстэй бид сэтгэлээсээ нэг оройг санаж буй нутгаа, эх орноо санаж буй сэтгэлийг нь бага ч болов дэвтээхсэн дуугаар дамжуулаад нэг орой Монголдоо байгаамэт сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээж байна.Магадгүй бид жил болгон очихгүй. Таван жилдээ ч очихгүй байх дахиж хэзээ очихоо хэн ч мэдэхгүй.Тиймээс энэ маш ховорхон тоглолт болох болов уу гэжбодож байна. Та бүхэн ирж үзээрэй сайхан тоглолтболно байх.
“Хүмүүс маш их асуусан. Надаас бас асууж байна л даа. “Та бүхэн дөрвүүлээ ирэх юм уу л гэх юм” ернь камертон хамтлагт нэг зарчим байдаг. Камертонбол дөрвөн хүний л хамтлаг гурван хүн биш, нэгхүнийх биш. Тэгэхээр бид хаана ч байсан үзэгчдээхүндэлдэг. Бид дөрвүүлээ л байх ёстой. Дөрвүүлээл байдаг”
-Тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?
-Бэлтгэлээ хийж л байна. Студид бичлэгт орчихсонбайгаа. Тэгэхээр бидний хоолойны бэлтгэл ажил гэдэгзүйл тултал хангагддаг л даа. Студийн бичлэг гэдэгнэлээд чанга байдаг. Тэгэхээр бидэнд дуулалтынбэлтгэл дээр ямар нэг асуудал байхгүй. Харин заримнэр бүхий хүмүүс өөрсдийн тарган байгаа асуудалданхаарч байгаа байлгүй. Миний хувьд бол гайгүй. Би ч одоо яг жингээрээ л байдаг хүн 20 жил ийм л байжбайна. Харин нэр бүхий хүмүүсийг хамтлагийнхан басзэмлэж байгаа. Тэгээд жаахан жингээ хасах болов уугэж бодож байгаа.
-“Камертон” хамтлагийн цаашдын уран бүтээлийнхувьд. Юуг зорьж байна?
-Бид 2025 онд буюу жил гаруйн дараа манайхамтлагийн 30 жилийн ой болно. Тэр ажилдаа зориулжнэлээд олон ажил төлөвлөсөн байгаагийн нэг хэсэг ньшинэ дууны цомог гаргах байгаа. Бид хоёр хоногийнөмнө хуучин дуунуудаараа студид зүгээр нэг шуудбичлэг хийсэн. Тэр бол бидний зүгээр студидсургуулилт хийж байхад манайхан авсан бичлэгбайсан. Түүнийг хүмүүс таатай хүлээж авч байгаад бидбаярлаж байгаа.