Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ төслийг хэлэлцэх шатанд төрийн нууцтай холбоотой асуудлууд яригдах тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх саналыг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан гаргасныг гишүүд дэмжлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд байна.

Чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэхийн өмнө Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Эх сурвалж:www.polit.mn