Б.НЯМСҮРЭН

Хүүхдүүдэд байгаль дэлхийд ээлтэй дадал суулгах зорилготой “Илүүчилье эдгээе” уралдааны талаар нэг сая тамхины иш түүж байсан “Бөмбөрцгийн Сүмбээ”  ТББ-аас, удахгүй зарлах уралдааныхаа талаар мэдээлэл өгөв. Тус байгууллагаас “Хөгжилтэйгөөр хөгжье, Илүүчлэн илааршуулъя” уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулах гэж байгаа ажээ. Уралдаанд хамгийн өндөр оноо цуглуулсан 10 сурагчийг шалгаруулж “Бид Сүмбээ” гишүүний үнэмлэх, 10 амь оноо олгох юм. Тэгвэл амь оноог тооцохдоо таван литр сав дүүргэсэн хуруу зай, 10 кг повербанк, цэнэглэгч  нь нэг амь оноо болох аж. Уралдаанд шалгарсан сурагчийн шагналд 3D притерийн машин бэлэглэхээр бэлджээ. Идэвхтэй оролцсон нэг хүнд  цэнэглэдэг асаагуур бэлэглэхээр бэлджээ. Тиймээс уралдаанд сурагчид идэвхтэй оролцохыг уриаллаа.

Мөн улирал бүр хамгийн их хөрөнгө илүүчилсэн 10 хүнд “Өгөөмөр” медаль, цагаан идээний дээж, сурагчид хүндэтгэлийн ерөөл дэвшүүлэх юм байна. Тиймээс иргэд 5169539363 дансаар хандив өргөх боломжтой аж.

“Бөмбөрцгийн Сүмбээ” ТББ-ын тэргүүн Ж.Бямбасүрэн “Уралдаан зохион байгуулснаар хүүхдүүд хог хаягдлын талаар зөв ойлголттой болсон гэж харж байгаа. Хог хаягдлаа зөв зохистой боловсруулж сурах нь чухал ач холбогдолтой. Хог гэж байхгүй, бүх зүйлийг дахин ашиглаж болно” гэлээ. Мөн “Бөмбөрцгийн Сүмбээ” ТББ-аас  өнгөрсөн жилийн намар сурагчдын дунд тамхины иш түүх уралдаанд Баянхонгор аймаг түрүүлсэн байна. Тус аймгийн Баянговь, Бөмбөгөр, Баянхонгор сум их идэвхтэй оролцож эко орчныг бүрдүүлж чадсан байна.  Тиймээс тамхины ишээр  олон төрлийн  эд зүйл хийх  боломжтойг онцолж байв. “Бөмбөрцгийн Сүмбээ” ТББ-ыг үүсгэн байгуулч Ж.Бямбасүрэн  хог хаягдлын талаар судалгаа хийдэг байна. Хаягдал баттерэйгаар цахилгаан хэрэгсэл ажлуулах болдгийг харуулсан юм. Хүмүүс хог хаягдалаа замбараагүй хаях нь зохисгүй гэдгийг онцолж байлаа. Хог хаягдлаа шийдэж чадсан хүмүүс жаргалтай, эрүүл аж төрнө гэдгийг ч хэлсэн юм.

Хэрэглэхээ больсон хог хаягдлыг дахин боловсруулж, өөрт хэрэгтэйгээр ашиглах боломжтой.

Хуруу зай нь байгальд шингэхдээ 1-4 метр квадрат хөрс, 8000 литр усыг хордуулдаг.

Ж.Бямбасүрэн нь 10 жилийн өмнөөс хог хаягдалгүй амьдрах зорилго тавьжээ.  Харин 2021 онд аймгуудаар тойрч сурагчдад сургалт явуулж эхэлсэн байна.

Гар утасны хаягдал баттерэйг дахин ашиглах боломжтой юм.

Эх сурвалж: www.zms.mn