Б.АЛТАНГЭРЭЛ

Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбогдсон Лу.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардаж АН-ын гишүүдээс мэдээлэл хийлээ.

АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат “Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй холбоотой Боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл өгөхөөр бэлдсэн. Гэтэл нүүрсний хулгайн хэрэгт нэр нь холбогдсон байна. Энэ мэтчлэн хичнээн ч идэж уусан асуудал байхыг үгүйсгэхгүй. Ёс суртахуунтай, хариуцлагаа хүлээн, өргөдлөө өгөөд явчих. Холбогдсон хэргээ шалгуулчихаад, дараа нь нам удирдана уу, хэнийг удирдана, өөрөө мэд”.

АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг ”Өнгөрсөн гучин жилийн хугацаанд МАН, АН-ын удирдлагууд ямар их бузар булай юм хийсэн нь илчлэгдэж байна. 2024 он бол Монгол төрийг хулгайчдаас цэвэрлэх жил байх болно.

Ардчилсан намыг хулгайчдаас цэвэрлэх ёстой. Тэгж байж Ардчилал өөрөө ард иргэдийнхээ итгэлийг олж авна. Өнөөдөр АН хулгайчдаар дүүрчихлээ. Лу.Гантөмөр дарга, жижиг “Тавантолгой”-н хэргийг АН руу чиглүүлж эхэллээ гэсэн. Ардчилсан намынхан жижиг “Тавантолгой”-гоос идэж уусан нь үнэн шүү дээ. Араас нь том “Тавантолгой”-н асуудал орж ирнэ. Монгол Ардын намынхан ч бас идэж уусан нь үнэн” гэв.

Эх сурвалж: www.zms.mn