Т.САЙХАН
УИХ-ын хянан шалгах түр хорооноос "Нүүрсний" хэрэгтэй холбогдуулан нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хийж байгаа бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор Тавантолгой ХК-ийн газар олголттой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Сонсголын эхэнд нүүрсний ордын газар олголтын талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.
Шинжээчийн дүгнэлт: Өмнөговь аймгийн Ханбогд суманд эрчим хүч, гаалийн хяналтын талбай, авто тээврийн зогсоол, кэмпийн зориулалттай газар олгожээ. Газар холболттой холбоотой томоохон хоёр асуудал байна.
Нэгд, газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй байхад газар олгодог /дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй 81.5 га газрыг 11 аж ахуй нэгжид олгосон/
Хоёрт, авто тээврийн зогсоол, гаалийн хяналтын талбай гэдэг 1-40 га газрыг бусдад шилжүүлсэн
2020-2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай 38 аж ахуйн нэгжид 457.3 га газар олгосон. Мөн хоёр хуулийн этгээдэд 4100 га газрыг эрчим хүчний зориулалтаар олгосон. Аудитаас шалгалт хийж газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй 75 аж ахуйн нэгжид акт тавьсан байна. Нийт 3.7 тэрбум төгрөгийн газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй. Үндсэн хууль, Газрын тухай хууль зөрчиж гадаадын аж ахуй нэгжүүдэд газар олгож ирсэн нь шалгалтаар тогтоогдсон. Үндсэн хуулийн 6.5 хэсэгт Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр хугацаатайгаар болон хуульд заасан болон хуульд заасан болзолт журмаар ашиглуулж болно хэмээн заасан.
Тавантолгой ХК гаалийн хяналт, нүүрсний талбайн зориулалтаар 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 20 га газар худалдаж авах тендер зарласан байна. Нэг га газар нь ойролцоогоор 600 сая төгрөг. Гадаадын хөрөнгө оруулалттай компани эзэмшиж буй газраа 11 тэрбум төгрөгөөр өгөх санал ирүүлсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn