П.АМГАЛАН

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр /2023.12.04/ Төрийн ордонд эхэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Нүүрсний сонсголын гол зорилго бол нүүрсний хулгайг таслан зогсоох. Нүүрсний хулгайгаас болж алга  болж байгаа мөнгө орон нутаг, иргэдийн  амьдрал, улс орны  хөгжилд  эерэг ач холбогдол өгөх ёстой.  Гэвч мөнгө байхгүй болсноос болж өнөөдөр Өмнөговь аймгийн иргэдийн амжиргааны түвшин, ажилгүйдэл ямар түвшинд  хүрсэнг 2009 оноос хойшхи  статистмк мэдээллээс харж болно.  “Тавантолгой” ХК-ийн тухай танилцуулсан материал дотор ихэнх материал, ялангуяа 2011-2014 оны үйл ажиллагаатай холбоотой тайлан байхгүй байна. Энэ  нь Ашигт малтмалын ерөнхий газар, Үндэсний Геологийн албанд  ч энэ мэдээлэл байхгүй байна гэж  шинжээч хэлж байна. Яагаад Монголын төр энэ үед ажлаа хийхгүй байсан юм бол. Тэгэхээр  яаж нүүрсний сонсголыг шударга, бодит явуулах вэ.

Эх сурвалж:www.polit.mn