Ц.МЯГМАРБАЯР
Маргааш /2023.12.05/ Олон улсын сайн дурынхны өдөр. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр “ Интер ном”-д “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб” ээс “Монголын сайн дурын төв”, МУЗН, Монголын Скаутын холбооны удирдлага, төлөөлөл сэтгүүлчдийг оролцуулсан уулзалтыг зохион байгууллаа. Энэ жил энэ өдрийг “Сайн үйлсэд хүн бүр” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж. Өнөөдөр Монгол Улсад 50 гаруй байгууллагын 21.480 сайн дурын ажилтан байна. Тэдний ажлыг мөнгөн дүнд шилжүүлвэл 4.4 тэрбум орчим төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, ямарч цалингүйгээр бусдын сайн сайхны төлөө ажиллаж эдийн засагт ийм хэмжээний хувь нэмэр оруулсан гэсэн үг. Энэ тухай “Монголын сайн дурын төв”-ийн үүсгэн байгуулагч, нийгмийн ажлын багш Б.Цэвэлмаа уулзалтын эхэнд онцолж байна. Тэрбээр, Монголчууд жилд хичнээн хүн цаг сайн дурын үйлс бүтээдэг болох мөн сайн дурын үйлс түүний мөн чанарын талаар хийсэн судалгаа, олон улсын туршлага зэргээ хуваалцсан юм. Монгол Улсын 50 хүн тутмын нэг нь сайн дурын ажил хийдэг. Дэлхий даяар 1.0 тэрбум гаруй хүн, хүн төрөлөхтөний сайн сайхны төлөө сайн дурын үйлс хийж байна. Сайн дурынхны хүч дайн тулаан, мөргөлдөөн, байгалийн гамшиг, цар тахлын эрсдлийг даван туулахад маш том нөлөө үзүүлдэг. Монгол Улсын 50 хүн тутмын нэг нь сайн дурын ажил хийдэг. 2020 онд Монгол улс сайн дурын ажилд зориулсан цагаараа дэлхийд эхний 10 орны тоонд багтжээ.
Сайн дурынхны эрэлт өндөр байна
Олон улсад 1985 оноос эхтэй энэ ажлыг Монголдоо 2007 оноос эхлүүлсэн тэрбээр ярихдаа “Хэдийгээр бид 10 жил сайн дурын ажил хийсээр ирсэн ч одоо илүү бүтэцлэгдсэн сайн дурын ажил болгох эрэлт бий болсон. Өөрөөр хэлбэл, Сайн дурыхныг хамгаалах удирдлага, эрх зүйн орчны бие даасан хуультай болох шаардлагатай гэлээ. Уулзалтад МУЗН-ийн хүүхэд залуучуудын хөтөлбөрийн ахлагч Б. Мөнхжин оролцсон юм. Тэрбээр “ Манай байгууллага аймаг бүрт 15 хүний бүрэлдхүүнтэй Гамшигаас хамгаалах баг ажиллаж үерийн болон ган, зуд, бусад байгалийн гамшигт эрсдэлийн үед ард иргэдийг хамгаалах, туслах зэргээр тусгай журмын дагуу ажилласаар ирсэн. Сүүлийн үед “Монголын сайн дурын төв”-тэй хамтран ажиллаж байна” гэв. Гадаад, дотоодын их дээд сургуульд элсэх нэг шалгуурт Сайн дурын үйл хэрэгт хэрхэн оролцож байснаар нь тэтгэлэгт хамрагдах болон элсэх боломж өндөр болсон. Тиймээс залуучууд сайн дурын үйл хэрэгт оролцох оролцоо, хандлага эрс нэмэгдсэн гэлээ.
Сайн дурын ажилтны тухай бие даасан хуультай болох шаардлагатай гэв
Манай улсад сайн дурын ажлыг 2019 онд батлагдсан Засгийн газрын журмаар зохицуулсаар ирсэн байна. Энэ нь зөвхөн сайн дурын ажил хийсний дараа бүртгэдэг бүртгэлийн журам. Түүнчлэн Гамшгаас хамгаалах үед сайн дурынхан хэрхэн ажиллах журмыг л баталсан байдаг гэлээ. Тэгвэл бусад улсад бие даасан хуулиар зохицуулдаг байна. Улсад 15-24 насныхан сайн дурын ажил хийх сонирхол илүү байдаг байна. Сайн дурын ажил гэдгийг 10 жилийн өмнө хог цэвэрлэх, мод тарих гэж үздэг байсан бол өнөөдөр хандлага өөрчлөгдсөн байна. Байгалийн гамшиг, хүчирхийлэл, эрүүл мэнд, боловсрол, олон нийтийн хөгжил зэрэг нийгмийн бүхий л харилцаанаас үүссэн эрсдэлт асуудалд өртсөн хүүхэд, ээж,аав, ахмад настанг мэдээллээр хангах, чиглүүлэх туслах Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан Залуучуудын сайн дурын үйл ажиллагааны ажилтан зэргээр нэрлэх болжээ. Энгийн жишээ дурьдвал тухайн баг, хорооны өндөр настан даралтаа үзэж чадахгүй байгаа тохиолдолд зөвхөн даралтыг нь тогтмол хугацаанд үзэж өрхийн эмнэлэгт нь мэдээлдэг байх сайн дурыхны ажил. Бас хичээлийн хоцрогдол нөхөх мөн ахмад настнуудыг тогтмол дасгал хөдөлгөөн хийлгэдэг гэх зэргээр хэрэгцээ улам нарийсаар байна. Сүүлийн жилүүдэд хүүхэд залуучууд хүчирхийлэлд өртөх, хар тамхи, мансууруулах бодист донтох, хүн худалдаалах гэмт хэрэг зэргээс урьдчилан сэргийлэх зэрэгт сайн дурынхан оролцдог болсон байна.
Монголын сайн дурынхны төв байгууллага нь 2022-2023 онд залуучуудын сайн дурынхны хууль эрх зүйн орчны судалгааг үндэсний хэмжээнд явуулсан байна. Сайн дурын байгууллагуудыг үйл ажиллагааны чиглэлээр нь харвал Залуучуудын хөгжлийн чиглэлээр нийт оролцогчдын 48 хувь, 50 хувь нь Боловсролын, Олон нийтийн хөгжлийнх 75, Эрүүл мэндийн 36.5, Байгалд орчин хамгааллын чиглэлээр 32.6 хувийг эзэлдэг байна. Монгол улсад нийгэмд үйлчилдэг ТББ, гишүүддээ үйлчилдэг ТББ-уудын хооронд бүтцийн ялгаа байна. COVID-19 тахлын улмаас алсын зайн (цахим) сайн дурын ажилд оролцох нь нэмэгдсэн. Монгол улсад олон нийтийн хөгжлийн чиглэлээр сайн дурын ажил хийх нь хамгийн түгээмэл байна. Удаах чиглэл нь залуучуудын хөгжил,боловсрол орж байна. “Ковид-19” цар тахал нь сайн дурын алжлын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөхөд түлхэц болснийг уг судалгаа харуулжээ.
Цаашид хүүхэд хамгаалал, боловсролын салбарт 500 гаруй сайн дурынхныг үндэсний хэмжээнд ажиллуулахаар зорьж байгаа юм байна. Мөн тэдний ажлын туршлага ололтыг дэмжиж олон нийтийн хүртээл болгох хамт олон, хувь хүмүүст сайн дурын үйл ажиллагааны талаар ойлголт өгөх олон талт ажил зохион байгуулж шийдвэр гаргагчдад хүргэх нь чухал болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлд цагийн ажлын хөлсийг тооцох болсон. Гэвч үүнд сайн дурынхан хамаардаггүй. Сайн дурынханд далд ашиг сонирхол байдаггүй. Цалин тооцдоггүй. Гэхдээ тэдний ажиллах анхдагч хэрэгцээ болсон өдрийн нэг удаагийн хоол, оройн цагийн унааны төлбөрийг тухайн сайн дурын үйл ажиллагааг явуулж буй байгууллага заавал тооцож олгох олон улсын дүрэмтэй аж. Зарим улсад Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны дэргэд агентлагын хэмжээний бзтэцтэй сайн дурын байгууллага ажиллаж төрийн нэгж бүрт хүрч чадахгүй ажлыг тэд гүйцэтгэдэг байна.
Эх сурвалж: www.zms.mn