П.АМГАЛАН

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр /2023.12.04/ Төрийн ордонд эхэллээ.

-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Жил дамнасан, олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн нүүрсний сонсгол эхэлж байна. Жижиг Тавантолгой компани хэр хамааралтай байсан юм бол доо. Одоогийн удирдлагууд ирсэн үү. 2011-2021 оны хооронд 25-400 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Тус компани 2022 онд 2.5 тонн нүүрс олборлоод 700 тэрбумын борлуулалтын орлого, 350 тэрбумын зардалтай ажиллажээ2023 онд  хэчнээн хэмжээний  нүүрс олборлож, хичнээн борлуулалт хийж хэдэн хувийн зардал гаргаж, хэдэн төгрөгийн ашигтай ажилласан бэ.  2022-2023 оны харьцуулсан тоог  мэдмээр байна.

“Тавантолгой”ХК-ийн захирал Д.Артаг :

-2023 оны уурхайн олборлолт  үйлвэрлэлийн ажил хэвийн  явж байгаа. 2023 оны  бизнес төлөвлөгөө гурван сая тонн.  Уг зорьсон хэмжээндээ арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө хүрч ажиллана. Ашгийг өмнөх жилээс дутааахгүй байх үүрэгтэй.  

-УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл:

-Та мэдээллийг дутуу өгөөд байна. “Тавантолгой”ХК-д шинээр бүрэн эрх төлөөлөгч томилсон учраас санхүүгийн үзүүлэлт илүү сайжрах ёстой байсан. Явцын дунд мэдээллээ илүү тодорхой болгож өгөхийг хүсье.

Эх сурвалж:www.polit.mn