П.АМГАЛАН

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр /2023.12.04/ Төрийн ордонд эхэллээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Сонсголын түр хорооны ирц бүрдэж олонх  нь хүрэлцэн ирсэн тул сонсголын үйл ажиллагаа нээж байна. Энэ удаагийн  түр хорооны нотлох баримтын шинжлэн судлах сонсголыг  дараах асуудлын хүрээнд арванхоёрдугаар сарын  4-7, 18-22 –нд хоёр үе шаттай зохион байгуулна.  Эхний удаагийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн  нүүрс борлуулалт , тээвэрлэлт экспортын үйл ажиллагаа болон  бусад бараа үйлчилгээ  худалдан авалтын үйл ажиллагаа,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил үйлчилгээ худалдан авалтын  үйл ажиллагааг сонсоно.

Эх сурвалж:www.polit.mn