Т.САЙХАН
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэх хуваарьтай. Энэ хуваарийг урагшлуулах асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрээр "Бага, дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 8-ны өдрөөс 28-ныг хүртэл амрах хуваарьтай байгаа. Шинэ жилээр дөрөв хоног буюу нэгдүгээр сарын 2 хүртэл амрах юм байна. Тэгэхээр нэгдүгээр 2-нд хичээлээ нээгээд, 7-нд хаана гэхээр гурав, дөрөв хоногийн асуудал байгаа. Тиймээс иргэдэд ойлгомжтой байх үүднээс 12 дугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28-ныг хүртэл хичээл, сургуулийг амраах зохион байгуулалт хийнэ. Ахлах ангийн тухайд долоо хоногийг хойшлуулж, гуравдугаар улирлын хичээл эхэлснээс хойш зохицуулалт хийнэ. Цэцэрлэг ажиллана. Олон хүн ажлаа үргэлжлүүлж хийх хэрэгтэй. Бээжинд гарч байгаа ханиад, томуу гарсан. Гэхдээ нийт хүүхдүүдийн 30-иас дээш хувь нь ханиад, томуугаар өвчилсөн тохиолдолд хөл хорио тогтоодог зохицуулалт бий. Одоогийн байдлаар нийслэлд 30 хувьд хүрсэн тоо алга. Тиймээс нөхцөл байдлыг харзнаж байгаад шаарлагатай бол цэцэрлэгүүдэд зохицуулалт хийнэ" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn