П.АМГАЛАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг  танилцууллаа. Захиргааны хэмжээний актын талаар  Улсын нэгдсэн санд бүртгэлтэй  шийдвэрт хяналт шинжилгээ хийсэн асуудлаар  ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Монгол Улсын хууль тогтоолоор батлагдсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт  журмуудын байдалд дүгнэлт хийсэн дүнг  танилцуулсан. Гурван долоо хоногийн өмнө Ерөнхий сайд, Засгийн гарын бүрэн бүрэлдэхүүнээрээ Худалдаа, аж үйлдвэрийн танхимынхантай хуралдсан. Энэ үеэр хамгийн их яригдаж байсан асуудал бол хувийн хэвшил бизнес  хийхэд  чөдөр тушаа болж байгаа асуудлын нэг нь хууль гэхээс илүү журмууд байна гэдгийг  хэлсэн.  Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдаас ХЗДХ-ийн сайдад  журмуудын асуудлаар Засгийн газарт танилцуулга хийх үүрэг өгсөн.  Үүнд дүн шинжилгээ хийж үзлээ.   Бид 600 гаруй хуультай гэж бодоод яваад байсан. Legalinfo дээр  байгаа  хүчингүй болсон, цуцалсан бүх хуулиудыг хасаад авч үзэхэд өнөөдрийн байдлаар  Монгол Улсад 437 хууль үйлчилж байна.  Эдгээр 437 хуулийн 300-д ямар  нэгэн байдлаар журам батлах эрх олгосон  заалт байна. Нийтдээ энэ 300 гаруй хуульд 2500 журам батлахаар хуульчилсан байна “ гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn