П.АМГАЛАН

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлэг тус байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан томилохоор шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат мэдэгдэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  дэмжлээ. Энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо

Эх сурвалж:www.polit.mn