Б.ТУУЛ
ОХУ-ын “Невский баталист” студийн уран бүтээлчид Улаанбаатар дахь Русский дом-д уран бүтээлч залуус, хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Тэд ирэх онд тохиох Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулан ЗХУ-ын маршал Г.К.Жуковын бүрэн хэмжээний баримлыг бүтээсэн бөгөөд уг хөрөг баримлыг ирэх сарын 1-нд Г.К.Жуковын мэндэлсэн өдөр маршалын гэр музейд хүлээлгэн өгнө гэдгээ дуулгав.
Мөн тус уулзалтад хүрэлцэн ирсэн хүндэт зочин, ЗХУ-ын болон Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн цээж баримлыг бүтээж, түүнд хүлээлгэн өгсөн юм.
Эх сурвалж: www.zms.mn