Н.ЖАРГАЛМАА

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар өрнөсөн хамгийн том асуудлын нэг бол өнгөрсөн жил төв талбайд зохион байгуулагдсан жагсаал билээ. Тус асуудлаар дахин ирэх сарын 2-ны өдөр жагсаал зохион байгуулах талаар “Үнэн ба Зөв” нам мэдээллэсэн. Энэхүү жагсаалаар нүүрсний хулгайн сонсголыг хийх, хэрэгт холбогдсон хүмүүстэй хариуцлага тооц гэх шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлэх зорилготой хэмээн тайлбарласан. Харин Засгийн газрын өнгөрсөн долоо хоногын хуралдаанаар удаан явцтай байгаа нүүрсний сонсголыг ирэх сарын эхээр явуулна хэмээн мэдэгдсэн. Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д “Үнэн ба Зөв” нам жагсаал цуглааныг цуцлах болсон талаар мэдээлэл хийлээ.

“Үнэн ба Зөв” тэргүүн А.Отгонбаатар: “Нүүрсний хулгай бол Монголын төрийн хамгийн том хулгай. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс та биднээс болон бидний үр хүүхдээс боломжуудыг маань булаасан. Энэ асуудлыг дэлгээд ярихаар хэн нэгэн хүн орж ирээд замарч олон нийтийн санаа бодлыг эргэлдүүлдэг. Өнгөрсөн жилийн нүүрсний гэх бүх сонсголуудыг амжилтгүй болгосон гэдгийг бүгд харсан. Бид эдгээр хулгайч нартай тэмцэх тэмцлийг эхлүүлсэн. Тиймээс ч эцсийг нь үзэх л болно. Ийм чухал эх орны ирээдүйн асуудал яригдаж байхад фейсбүүкийн нэг эр, эмийн хэрүүлд анхаарлаа хандуулахаа болих хэрэгтэй. Ирэх сард нүүрсний сонсгол болно гэдгийг албан ёсоор зарлалаа. Тиймээс бид жагсаал зохион байгуулахаа больж байгаагаа мэдэгдэж байна. Харин энэ ирэх болох нүүрсний сонсголд үр дүн шаардах хэрэгтэй. Бид энэ сонсголыг нээлттэй явуулах, хэвлэл мэдээлллээр шууд дамжуулах болон бидний төлөөллийг оролцуулах шаардлагыг өргөн барих болно” хэмэн мэдэгдлээ.

П.Шинжээравдан “Өнөөдрийн энэ байдлыг 20 жилийн дараа бидний үр хүүхэд үүрэх ёсгүй. 20 жилийн дараа Монгол Улс утаатайгаа байж болохгүй. Тиймээс бид нүүрсний хэргийг мартаж ёсншүй. Энэ хэргээс үр дүн шаардах цаг нь болсон. Авилгыг шүүхийг байгуулах хэрэгтэй. Ингэснээр тус хэргүүд цаг алдалгүй шийдэгдэх нөхцөл бүрдэнэ. Энэ нүүрсний хулгайн сонсголоор асуудлыг бүхэлээр нь шийдэж, гаалийн байгууллага, татварын алба гээд шат шатанд нь энэ хулгайд холбогдсон хүмүүсд хариуцлага тооцохыг бид шаардах болно” хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: www.zms.mn