П.АМГАЛАН

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал боллоо.  Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн гишүүдээс нийгэмд тулгамдаж байгаа мал аж ахуйн өвөлжилт хүндэрч буй асуудал, мөн махны нөөц бэлтгэх, экспортлох, шатахууны хангамж нийлүүлэлт, эрчим хүчний хангамжийн асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсох санал гаргасан. Иймд, энэ долоо хоногийн пүрэв гарагийн үдээс хойших чуулганы хуралдаанаар дээрх асуудлуудаар мэдээлэл сонсохоор болж Засгийн газарт чиглэл хүргүүллээ. Хоёрдугаарт, Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хавдрын шалтгааныг багасгах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ХСҮТ-ийн мэдээллийг сонслоо” гэв.

Эх сурвалж:www.polit.mn