Б.ТУУЛ

Жил бүрийн 11 дүгээр сарын 20-нд  "Дэлхийн хүүхдийн өдөр" тохиодог билээ. Энэ өдрийг дэлхийн 190 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлж,  олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Манай улсаас энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн сан, "Оюуны ундраа" групп, Соёлын яам хамтран “Хүүхдийн ертөнц-бүтээлч орон зай” өдөрлөгийг зохион байгуулсан юм.  

Өдөрлөгт хүүхдийн хөгжлийг дэмжих, оролцоог хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр, хувийн хэвшлийн  20 гаруй байгууллага нэгдэн боловсролын хөтөлбөр, сургалт, танин мэдэхүйн ажлуудыг зохион байгуулав. 

Эх сурвалж: www.zms.mn