Б.ТУУЛ
Ангараг гарагийг судлах дэлхийн хамгийн том хоёр байгууллагад гишүүнээр элссэн Монголын "Mars V" төслийн багийнхан судалгаа шинжилгээний ажлуудаа өргөжүүлсээр энэ удаа сансар судлалынханд зориулсан олон цэст хоолыг бэлтгэж байна.
Сансарт нисгэгчдийн хоолыг өмнө нь бид зөвхөн шахмал хоолоор төсөөлдөг байсан бол орчин үед сансрын нисэгчид манай дэлхий дээрх хоолтой маш төстэй олон төрлийн хоолыг хийж идэх боломжтой болжээ. Харин тэрхүү олон цэст хоолыг Монголын хоолзүйчид, төслийн багийнхан хийж бэлтгэж байна гэхээр монгол залууст асар их нөөц боломж байгааг олж харж болох юм. Төслийн багийн хоолзүйн мэргэжилтнүүд сансрын нисгэгчдэд зориулсан хоолыг муудуулахгүйн тулд усгүйжүүлж, вакуумаар савласан байна. Ингэснээр тойрог замын лабораторид сансар судлалын мэргэжилтнүүд эх дэлхийн хүн төрөлхтөн, хуурай газрынхтай төстэй амттай, шим тэжээлтэй хоол зооглох боломж бүрдэж байгаа юм байна. Тэр ч бүү хэл, зарим үрт ургамлыг тухайн гариг дээр тарьж ургуулаад хоол хүнсэндээ хэрэглэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг "Mars V" төслийн багийнхан хэлж байв. "Mars V" төслийн хоолзүйчдийн хийсэн хоолыг сонирхуулж байна.
Эх сурвалж: www.zms.mn