П.АМГАЛАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр  Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Нийслэл Улаанбаатар хотод олон төрөлт  нийтийн тээвэр хөгжүүлэх, иргэдийн ая тухтай байдлыг  хангах,  аюулгүй хурдан тээвэрлэх их багтаамжийн  тээврийн хэрэгсэл буюу метроны асуудлыг  өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-ны хурлаар танилцуулсан. Өнөөдрийн хуралдаанаар  Засгийн газраас  техник эдийн засгийн  үндэслэлийг боловсруулах,  зураг төслийг өөрийн хугацаанд яаралтай хийх үүрэг өгсөн. Үүнийг нийслэлийн төсөв дээр тавьж мөнгийг нь гаргуулж арванхоёрдугаар сард багтааж,  тендэр шалгаруулж, мөн олон улсын тендэр зарлана. Үүний дараа  метро, барих байгуулах ажлыг эхлүүлэх үүрэг Засгийн газраас өглөө ”гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn