Б.АЛТАНГЭРЭЛ
“Бүх ард түмний их хурал” БАТ ИХ-ыг энэ сарын 29-нд МҮЭСТӨ-д зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Үндэсний зөвлөлдөх хоёрдугаар чуулганы талаар болон бодлого тогтолцооны шинэтгэлийн талаар төлөөллүүд мэдээлэл хийлээ.
Одоогийн байдлаар “Бүх ард түмний их хурал” нийслэлийн бүх дүүрэгт салбаруудтай бүтэц зохион байгуулалт, салбарууд нээн үйл ажиллагаа явуулж буй.
Хурал хийх учир нь төр засаг, түмэн олондоо хандаж болохгүй бүхнийг залруулахын төлөө “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” зарчмаар зөвшилцөл хийнэ. Иргэн, төр хоорондын харилцаа, шууд оролцоог хангаж оновчтой гарц шийдлийг олох зорилготой. Энэхүү чуулга уулзалтад ард иргэдийг хүрэлцэн ирж санаа оноогоо дэвшүүлэхийг уриалж байна хэмээв.
Эх сурвалж: www.zms.mn