Б.АЛТАНГЭРЭЛ

САИН намын дарга Б.Жагарыг Япон эзэнтэй ББСБ-ыг мөнгө хүүлэгч гэж хэлсэн хэмээн гурван шатны шүүхээс уучлалт гуйх, төлбөр төлөх шийдвэр гарсан талаар тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “гурван шатны шүүхийн шийдвэрээр Жэй Траст Кредит ББСБ-ыг мөнгө хүүлэгч хэмээн хэлсэндээ уучлалт гуйж байна. Мөнгө хүүлэгч хэмээн хэлснийхээ төлөө Монгол улсад анх удаа шийтгүүллээ. Мөнгө хүүлдэггүй юм бол банк, банк бусууд үйл ажиллагаа явуулаад ямар хэрэг байдаг юм. Миний бие хууль зөрчөөгүй. Харин мөнгө хүүлэгчидийн гэмт хэргийг илрүүлсэн. ББСБ-аас зээл авахад НӨАТ олгох ёстой байдаг. НӨАТ-ийн тухай хуулийн зорилго нь банк бусууд цэвэр мөнгө эргэлдүүлж байна уу, эсвэл хулгайн мөнгө эргэлдүүлж байна уу гэдгийг илрүүлэх зорилготой.

Эрх бүхий бхайгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу иргэний эд хөрөнгийг хураана гэж заасан байдаг. Гэтэл банкны эдийн засагч, эздүүд иргэдийн гэр оронд халдаж, хөрөнгө мөнгийг нь хурааж авдаг. Энэхүү хуулийн зарчмыг уландаа гишгэсэн хүмүүсээс болж би яагаад шийтгүүлэх ёстой юм” хэмээв.

Эх сурвалж: www.zms.mn