П.АМГАЛАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна Энэ Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Төрийн худалдан авах ажиллагааны ажилд стандартын шаардлага бүрэн хангах шалгуур тавьж байна. Өнгөрсөн хугацаанд бид хямд үнэтэйг нь  шалгаруулдаг байсан бол энэ удаад стандартын зүйл заалтыг нарийн оруулж өгнө. Сургууль цэцэрлэг барьж байгуулдаг ч чанаргүй барилга барьж, мэргэжлийн хяналт нь үзэмж, ашиг сонирхлын хяналт тавьдаг. Үүнээс болж олон төсөл хөтөлбөр хугацаа алдаж, зогсож байна. Ингээд өртөг нэмэгддэгийг цэгцэлнэ.  Мөн төрийн худалдан авах ажиллагааг цахимжуулна. Нэг мэргэжилтэн, тоног төхөөрөмжийг нэг аж ахуйн нэгж дээр бүртгэчихээд хаана ч хамаагүй юм хийж байна уу, үгүй юү гэдгийг бүгдийг нь хянадаг болно. Намайг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үеийн худалдан авах ажиллагаатай холбоотой буруу ойлголт явж байна лээ. 46 тэрбум төгрөгөөр 10 автобус худалдан  авсан гэж байгаа. Үүнийг миний дараагийн Засаг даргын үед авсан юм билээ. Гэсэн ч 21 тэрбум төгрөгөөр 46 автобус авсан. Цахилгаан автобус авч, нийслэлд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх ёстой гэдэг шийдвэрийг би гаргаж байсан” гэв.

Эх сурвалж:www.polit.mn