П.АМГАЛАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдрийн хуралдаанд Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг зөрчсөн компаниудын талаарх танилцуулгыг Сангийн яамнаас хийлээ. Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн дагуу тендерт оролцох боломжгүй компаниудыг хар жагсаалтад оруулдаг. Энэ удаа 61 компанийг хар жагсаалтад нэмж орохоор боллоо. Хагас жилийн хугацаанд шалгалт хийсний үндсэн дээр энэхүү жагсаалтыг гаргасан. Тус компаниудын мэдээллийг  Засгийн газар, Сангийн яамны вэб сайт, tender.gov.mn-ээс  мэдээлэл харах боломжтой” гэв.

Эх сурвалж:www.polit.mn