П.АМГАЛАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр  “Өнөөдрийн хуралдаанаар анхан шатны шүүхэд ажиллаж байгаа эрүү, иргэний хэргийн дагнасан шүүхийг нэг шүүх болгож байгаа. Энэ шүүх нь эрүүгийн хэргийн танхимтай, иргэний хэргийн танхимтай болно. Мөн нэг тамгын даргатай, нэг ерөнхий шүүгчтэй болно гэсэн үг. Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн байр, гэр оронд хөдөлгөөн хийхгүй. Монгол Улсад анх удаа гэр бүл, хүүхдийн шүүхийг байгуулах гэж байна. Энэ шүүхийг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулна. Энэ хугацаанд мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Ингэснээр манай улсын нийт шүүхийн зохиомол ачаалал 40 хувиар буурна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn