Т.САЙХАН

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /11.20/ болж, гурван асуудлыг шийджээ.

Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн урьдчилсан төслийг хэлэлцэж, холбогдох саналыг албан бичгээр хүргүүлэхээр тогтсон байна.

Иргэний Хөдөлгөөний Намын даргаар Ө.Баярааг бүртгэжээ.

Харин Ард Түмнээ Хайрлая Намын нэрийг Ард Түмний Хүч Нам болгож өөрчилснийг улсад бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын дарга Л.Аззаяагийн өргөдлийг хэлэлцэж, бүртгэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn