Т.САЙХАН
"Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /11.21/ 09:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож буй зарим өмгөөлөгч хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч прокурор хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн юм. Түүнчлэн эрх тэгш байдлыг тогтоож, хэргийн материалтай танилцах боломжоор хангахыг шүүгдэгч нарын өмгөөлөгч илэрхийлсэн юм. Мөн иргэн гэм буруутай эсэхээ шийдвэрлүүлэхийн тулд өмгөөлүүлэх эрхтэй. Гэвч 20 яллагдагчаас 3, 4 нь өмгөөлөгчгүй байгаа нь тэгш бус гэж тэд үзэж байгаа аж.
Ийнхүү ирцтэй холбоотой асуудлыг хэлэлцээд, шүүх хуралдааныг түр завсарласан юм. Шүүх хуралдааныг хойшлуулах эсэхийг шүүгчид эцэслэн шийднэ.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч:
- Д.Эрдэнэбат,
- Д.Доржханд,
- Б.Минжбадам,
- Д.Ганбат,
- Л.Санжаадорж,
- Б.Болор,
- Г.Ганзориг,
- Д.Батжавхлан,
- Р.Мөнхтуул,
- Б.Мөнхсоёл,
- Д.Эрэвгийлхам,
- Д.Сугар,
- Д.Энхтунгалаг,
- О.Орхон,
- Н.Батбаяр,
- Ц.Пүрэвтүвшин,
- Ч.Энхболд,
- Ц.Нанзаддорж,
- Э.Шижир,
- С.Уранчимэг нарын 20 хүн,
- Төмөр замын зураг төслийн институт ХХК,
- Кью Эс Си ХХК нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, 322 хавтас хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn