Н.ЖАРГАЛМАА

 

Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюкиг МУИС-ын  ШУС-ийн хүндэт доктороор өргөмжиллөө.

Тэрбээр 1984 онд АНУ-ын Индианагийн их сургуулийн аспирантурт Урал, Алтай судлалын ангид Монгол хэл судлаач мэргэжлээр сурч төгссөн. Түүний дараагаар 1986 онд МУИС-д суралцаж төгссөн байна. Япон улсын гадаад хэргийн яаманд ажиллах эхлэх үеэдээ  Азийн газрын Хятад Монголын хэлтэст Монголыг хариуцсан мэргэжилтэн, Монгол дахь Японы ЭСЯ-ны зөвлөх бөгөөд дипломат байгууллагын дэд тэргүүн зэрэг албыг хашиж Монгол орны асуудлаар салшгүй холбоотой ажиллаж байсан юм. 2019 оноос эхлэн Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байна.

Тэрбээр өөрийн бүхэн эрхийн хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн боловсрол, шинжлэх ухааны салбарт голчлон түүний энэхүү хөдөлмөр Монгол Улс, МУИС, шинжлэх ухаан боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж МУИС-ын ШУС-ын Хүндэт доктороор өргөмллөө. Ноён Кобаяши Хироюки ёслолын арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Миний хувьд анхлан Монгол хэл сурч байсан төрөлх сургуулийнхаа хүндэт доктороор өргөмжлөгдөж байгаадаа туйлын баяртай байна. Япон улсын гадаад хэргийн яаманд ажиллаж эхэлсэн цагаас өнөөдрийн хүртэл нийт 11 жилийн хугацааг Монголд өнгөрүүлсөн байна. Тийм ч учраас Монгол орныг өөрийн хоёр дахь эх орон хэмээн үздэг билээ. Түүнчлэн миний бие хэдийгээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч нутаг буцаж, Япон улсын гадаад харилцааны яамнаас гарах ч гэсэн өөрийн хоёр дахь эх орон Монгол Улсын хөгжлийн төлөө, МУИС-ын төлөө мэдлэг чадлынхаа хэрээр ажиллах болно” хэмээн хэлсэн юм. Өнгөрсөн онд тэрбээр МУБИС-ын хүндэт доктороор мөн өргөмжлөгдөж байсан билээ. Монгол-Японы дипломат харилцаа тэр дундаа болосврол, шинжлэх ухааны салбар болоод хүн хоорондын харилцаа найрсаг сайхан гүн бат итгэлт билээ.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар, Кобаяши Хироюки зөвхөн МУИС-ийн сургалтын орчныг сайжруулаад зогсохгүй Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний чухал үүрэг гүйцэтгэж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал "1000 инженер" хөтөлбөр байна.

Уг хөтөлбөр нь маш үр дүнтэй, Монгол Улсын цаашдын эдийн засаг, хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэртэй юм. Саяхан МУИС-д япон хэл судлалын лабораторийг байгуулсан. МУИС-д хамгийн ихээр тулгамддаг асуудлуудын нэг бол Байгалийн шинжлэх ухааны лабораториуд дутмаг байдаг явдал. Удахгүй 1.5 сая ам.долларын үнэ бүхий байгаль орчны сургалт, судалгааны тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэхэд Элчин сайдын гүйцэтгэсэн үүрэг их юм гэдийг дурдав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 232 (7217)