П.АМГАЛАН

Иргэний нийгмийн байгууллагууд  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гомдол гаргах  гэж байгаа тухай  мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Нийтийн эрхийн  өмгөөллийн сүлжээ” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа “УИХ-ын намрын чуулганаар Газрын тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг  хэлэлцүүлж байна. Газар бол  улсын үндэс. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал,  төрийн бүрэн эрх, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа юм.    Харамсалтай нь уг хуулийн  далд санаа, үр дагавар нь  төрийн дур зорго, эрх мэдлийг хязгааргүй, хяналтгүй нэмэгдүүлж, эсрэгээр нь  иргэдийн газрын эрхийг хумиж хязгаарласан, халдсан шинжтэй байна.  Тиймээс  Газрын тухай хууль Монголчуудын анхаарлаа хандуулах ёстой чухал асуудал яах аргагүй мөн.  Газрын тухай багц хуулийг 2022 оны  арванхоёрдугаар сарын  1-нд УИХ-ын гишүүдийн  84.1  хувийн  саналаар  хэлэлцэх эсэхийг дэмжсэн.  Гэвч олон нийтээр хэлэлцүүлж, санал аваагүй  учраас  ИНБ-уудын эсэргүүцэлтэй тулгарч, буцааж татсан.  Энэ үеэс хойш Газрын хуулийг хэсэгчилж, хуваасан, бусад хуулийг дагалдуулсан, иргэдтэй холбоотой амин чухал  эрхийг хумисан, хувилсан шинжтэй зохицуулалтыг  хуулийн ард хулгайгаар  хийж, нуун дарагдуулсан шинжтэй  оруулж ирж байна” гэлээ. Мөн  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хандаж, байгаль орчин ба хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг  ТТБ-ууд  хамран гомдол гаргана гэв.

Эх сурвалж:www.polit.mn