С.САРУУЛ
Амралтын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятадаар ярьж байгаа мэт бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ асуудлаар ЕТГ-аас мэдээлэл өглөө. “Уг үйлдэл нь хоёр улсын харилцаанд ноцтой заналхийлсэн, үндэсний аюулгүй байдлын эсрэг, иргэдийг хагалан бутаргах гэсэн үйл явдал хэмээн тодорхойлсон байна. Түүнчлэн Ерөнхийлөгч хятадаар ярьсан мэт хуурамч бичлэг гарсантай холбоотойгоор хуулийн байгууллагад ханджээ. Одоогоор хэргийг үйлдсэн гэх хоёр монгол хүн болон холбогдох хүмүүсийг олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг Үндсэн Хуулиар хамгаалдаг тул хууль хүчний байгууллагууд ажиллаж байгааг ЕТГ-ын дарга Я.Содбаатар хэлэв.
Эх сурвалж: www.polit.mn