С.САРУУЛ
Нэг хэсэг өндрөө авсан “ногоон автобус”-ны дуулиан намжих тал руу гаа орлоо. Тэгвэл сүүлийн үед нийгмийн сүлжээнд "Ногоон автобус"-ыг гаалийн бүрдүүлэлтгүй орж ирсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ талаар ГЕГ-ын хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа “ Гаалийн байгууллага ямар нэг тээврийн хэрэгслийг холбогдох бичиг баримтын дагуу хяналт, шалгалт, бүрдүүлэлтийг хийж улсын хилээр нэвтрүүлдэг. Харин тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, үзлэг шинжилгээг ЗТХЯ-ны авто тээврийн оношлогооны төвд хийдэг. Уг журмын дагуу явсан” гэсэн тайлбарыг өглөө.
Эх сурвалж: www.polit.mn