ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Энэ удаагийн "Онцлох фото" буландаа фото сэтгүүлч П.Баттулгын "Нүүдлийн ай" гэрэл зургийн үзэсгэлэнг онцолж байна. Тэрбээр монгол нүүдэлчдийн газар зүйн байдал, угсаатан ястаны амьдралын хэв маяг, түүний онцлогийг харуулсан уламжлалт нүүдлийг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Тус үзэсгэлэн энэ сарын 22-ныг дуустал Чингис хаан үндэсний музейд үргэлжилнэ. 

Ханан дугуй. Оторчид хээр хонохдоо гэрээ ингэж хагаслана. Гурван хана, хаалгандаа тойруулж, дээгүүр нь нэг хана хөндлөн тавиад туургаа барьчихна.

Оторчдын хүүхдүүд дөрвөн сар хэртэй аавтайгаа уулзахгүй өвөлжинө. Нүүдэл хөдлөхөд хамт явна гэж дагаж уйлж нэг үзнэ, урвайж элдэвлэнэ. Тэглээ гээд нэмэргүй.

 

Элдээ, Дэлдээ хоёр.

Эх сурвалж www.zms.mn