Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийг танилцуулжээ.  Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, тус зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нарын бүрэн эрхийн хугацаа 2022 оны наймдугаар сарын 2-нд дууссан билээ.  Улмаар Байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг томилох тогтоолын төслийг хэлэлцсэн юм. 

ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх хуультай. 

Тэгвэл УИХ-аас УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг, Засгийн газраас БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг нэр дэвшүүлэн томилуулах саналыг УИХ-д ирүүлсэн байна. 

Нэр дэвшигч Н.Мягмар нь ХЗДХЯ-нд ахлах мэргэжилтэн, газрын дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнд захирал, Хууль зүйн яамны газрын дарга, АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газарт консул,  ЗГХЭГ-т Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад 2023 оноос УИХ-ын Тамгын газарт Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаа.

Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн нь Соёлын яаманд хуулийн зөвлөх, Гэгээрлийн яаманд мэргэжилтэн, хуулийн зөвлөх, БСШУЯ-ны хуулийн зөвлөх, тус яамны хэлтсийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. 2021 яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй. 

Түүнчлэн нэр дэвшигчийн сонсголыг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар, нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Г.Ганболдыг томилох тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.

Эх сурвалж:www.polit.mn