Н.ЖАРГАЛМАА
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК) дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулагдаж байна. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар уулзаж, нөхцөл байдал шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэхээр болсон. Сүүлийн үед их гүрнүүдийн хоорондын өрсөлдөөн ширүүсэх хандлагатай байсан гэж ажиглагчид үзэж байгаа ба энэ удаагийн уулзалтаар төдийлөн үр дүнтэй шийдвэрүүд гарах магадлал бага гэж үзсэн юм.
Харин цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ, “Ерөнхийлөгч Жо Байден харилцааны суурь асуудлуудыг нарийвчлан авч үзэхэд нүүр тулсан дипломат харилцаа шийдэл болно гэж үзэж байна. Тэд энэ удаагийн уулзалтаар нээлттэй харилцааг бэхжүүлж, өрсөлдөөний хариуцлагын талаар хэлэлцэнэ гэж найдаж байна” гэж хэлсэн юм. Мөн дээрх хэлэлцээрээр АНУ, БНХАУ-тай батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх саналын хэлэлцэнэ гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 228 (7213)