Н.Жаргалмаа
Нүүрсний хулгайн сонсгол, Ковидын төсвийн талаар иргэн Э.Энхзориг, Н.Батхишиг нар үндэсний мэдээлэлийн төвд мэдэгдэл хийлээ.
Э.Энхзориг: “Цар тахлын үеэр зарцуулсан төсвийн тайлан одоо хүртэл тодорхойгүй байна. Бид бүгд ковидын үеэр хүнд хэцүү цаг хугацааг туулсан. Хайртай гэр бүлтэйгээ ч салах ёс хийлгээгүй үдэж байсан. Гэтэл эрх баригчид өвчинөөр далимдуулж мөнгө идэж, хүнд хэцүү нөхцөлийг мөнгө угаах боломж гэж харсан. Тиймээс одоог хүртэл нэг хүнд хичнээн төгрөг зарцуулж эмчилгээ хийсэн тайлан тооцоо байхгүй байна. ХӨСҮТ-ийн захиралаар ажиллаж байсан Д.Нямхүү эмчийн хэрэг АТГ-аас шүүхэд шилжсэн энэ хэргийг нийтэд ил тод болгох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар цахимжилтаас хоцорч тайлан, тооцооны асуудал цаасан хэлбэрээр байсааар байна. үүнийг мөнгө угаах арга зам гэж харж байна. Эрүүл мэндийн салбарын цахимжилтын асуудлыг 2011 онд хэлэлцэж байсан байдаг. Гэвч БНХАУ-аас орж ирсэн санхүүжилтын мөнгийг салбарын сайд нь хувьдаа завшсан байна. Өнөөдрийг хүртэл энэ асуудалд хэн ч хариуцлага тооцохгүй явсаар байна. Ковидын төсвөөс эхлээд салбарыг бүх булххайг илрүүлэх хэрэгтэй" гэв.
Н.Батхишиг: “Энэ нүүрсний хулгай бол бусад ЖДҮ, Хөгжлийн банк шиг өнгөрөх асуудал биш. Та бидний ирээдүй өнөөдөр утгаагүй УБ-д амьдарч болох байсан тэр боломжийг минь хулгайлсан юм шүү. Ирэх сард болох нүүрсний сонсголоор асуудлыг өргөн хүрээнд оффтэйк гэрээ, төмөр зам тээвэр бүгдийг нь хамруулж нүүрсний сонсголоо хийх ёстой. Өнгөрсөн 4,10 сард болох байсан ч хойшлуулсаар байсан энэ бүрт бид АТГ-д шаардлага хүргүүлж, ажлын хэсгээс тодруулга шаардсаар байна. Энэ удаад Д-Парламентэд нүүрсний сонсголыг өргөн хүрээнд явуулах саналыг оруулсан иргэн бүр энэнд саналаа өгч оролцоорой. Монголын төрийн хулгайг таслан зогсоох цаг болсон” гэлээ.
Эх сурвалж : www.zms.mn