Н.Жаргалмаа

Өнөөдрийн байдлаар манай улсын 18-35 насны 800 гаруй мянган иргэд банк болон банк бусад зээлтэй байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд Монголын банк санхүүгийн байгууллагууд өндөр ашигтай ажиллах болсон байна. Иргэдийн цалин өдөр тутмын амьдралд шаардлагатай хэмжээнд хүрдэггүйн улмаас олон төрлийн зээлийн үйлчилгээг сонгох нөхцөл бий болжээ. Тухайн зээл олгогч банк, банк бус, финтек санхүүгийн компаниудын зээлийн хүү хэт өндөр байдлаас үүсэн иргэдийн санхүүгийн чадамж суларч эхэлсэн. Дээрх асуудлаар иргэн Э.Баярхүү зээлийн хүүг бууруулах саналыг Д-Параламентэд оруулсан талаар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Монголд банк санхүүгийн байгууллагууд асар өндөр ашигтай ажиллаж байна. Төсвийн хөрөнгийн бүрдүүлэгч уул уурхайн салбараас дор хаяж 300 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Иргэн миний санаачлага бол зээлийн хүүг тэглэ гэж байгаа бус боломжтой хэмжээнд буруулж өгөх талаар л асуудал юм. Нэг хувь буурсан ч энэ бол иргэдийн амьдралд бодит дэмжлэг болж чадна гэж үзэж байна. Капитрон банк өөрийн цахим хуудсанаа гуравдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеэс 60 гаруй хувийн ашигтай ажилласан гэдгээ зарласан байсан. Үндсэндээ хууль тогтоогч төрийн түшээд энэ асуудалд анхаараад судалгаа шинжилгээ хийгээд өөрчлөлт оруулах бүрэн бололцоо байна гэж иргэн би үзэж байна. Тиймээс олон нийтийн саналаар дэмжигдээд ажлыг хэсэг байгуулагдаад үнэхээр энэ зээлийн хүүгийн дарамтанд байгаа ард иргэдээ анхаараасай гэж хүсэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn