Н.ЖАРГАЛМАА
“Дорнын гэгээ” ТББ-ын санаачилгаар зохион байгуулсан “Монгол дугаар зуун” олон улсын яруу найргийн наадамтай холбоотой асуудлаар наадмын шүүгч, тал бичээч Д.Жаргалсайхан “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Дорнын гэгээ” ТББ-ын тэргүүн П.Гэрэлт-Од тэргүүтэй зохион байгуулагчдын зүгээс тавьсан саналын дагуу шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан. “Монгол дугаар зуун” яруу найргийн наадамд халх, торгууд, буриад, халимаг, дөрвөд найрагчид өөрсдийн аялга дуудлагаар шүлгээ дуудан оролцсон.
Наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдаж дууссаны дараа өргөмжлөл дээрх үсэгний талаар шуугиан тарсан. Тухайн өргөмжлөл дээрх бичээсийг ямар үсгээр бичсэн нь тийм ч хүндээр тусах нийгмийн асуудал биш. П.Гэрэлт-Од гэх бүсгүй Монгол үндэстнийг яруу найргаар нэгтгэж чадсан нь хамгийн гол асуудал юм. Тэд энэ наадмыг зохион байгуулах гэж таван жил зүтгэсэн. Ийм сайхан зүйл санаачлан зохион байгуулж яваа хүмүүсийг ганц бичгийн мөн бишийг ярьж, хийсэн бүтээснийг бүү харлуулаасай. Наадам сайхан болж өндөрлөсөн. Ирж оролцсон түмний шүлгийн мөрөөс нэгийг бодож, хоёрыг тунгааж суусан билээ” гэв.
Эх сурвалж: www.zms.mn