П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  эхэллээ. Хуралдаанаар гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Сүүлийн үед хүүхэд гэр бүлийн асуудалд анхаарч эхэлж байгаа нь сайн хэрэг. Бид юм болоод өнгөрсөн хойно хашгирдаг болчихоод байгаа юм.  Урьдчилан сэргийлэх чиглэл рүү анхаарах хэрэгтэй. Үүн дээр  санал хэлье.  Гэр бүлийн асуудлаас болж хүүхэд хохирох ёсгүй.  ОХУ-д хэрэв  гэр бүл салаад тэтгэмж өгөхгүй бол ял  эдлэдэг хатуу зарчимтай. Тиймээс манай улсын хувьд  хүүхдийн тэтгэмж төлүүлэх дээр анхаарч , энэ асуудалд хатуу заалтыг оруулахад гэмгүй гэж бодож байна.  Хууль санаачлагчид, холбогдох байгууллагууд бүтэн өнчин хүүхдэд байр олгодог болох хуулийн заалт оруулж ирэх тал дээр судалгаа хийж, анхаарах хэрэгтэй.  Дараагийн хуульд бүтэн өнчин хүүхдэд байр олгодог заалт оруулж ирэхийг санал болгож байна.

Эх сурвалж:www.polit.mn