Н.Жаргалмаа
Төв аймгийн Заамар сумын иргэдийн төлөөлөл, орон нутгийн зөвлөл хамтран тус газарт олгогдсон уул уурхайн лицензийг цуцлах, “Алтны сонсгол” хийхийг шаардаж мэдээлэл хийлээ. Заамар сумын иргэдийн төлөөлөл “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн нутаг “Түмэнгийн дөрөлж” гэх 15541.08 га газарт ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөшөөрлийг Засгийн газар “Эрдэнэсийн эрэг” хэмээх уул уурхайн сургалт явуулдаг компанид олгосон. Одоогоор тус компанид 3961.2 га талбай үлдсэн байна. Энэ компанийн лицензийг хууль бусаар олгох ажиллагаанд улс төр бизнесийн бүлэглэл оролцсон байгааг шүүх тогтоосон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ж.Батжаргал нар энэхүү асуудалд оролцсон” гэж мэдэгдэв. Мөн "Заамар суманд алт олборлолтын ажил эхлээд 30 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд 27 компани улсын эрдэнэсийн санд 200 гаруй тн алтыг оруулсан. Гэтэл нутгийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудсаар байна. Бид энэ газар нутгаа хамгаалахаар тэмцэнэ” гэлээ. Мөн сумын Засаг дарга Б.Самбуу “Бид дээрх асуудлаар D-parliament-д санал асуулга эхлүүлнэ” гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn