Б.ТУУЛ
Орчин үед та гадаад дотоодын олон дэлгүүрүүдээс байгалийн чулуугаар хийсэн олон янзын үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүйлсийг олонтаа харсан байх. Тэгвэл дахин давтагдашгүй тэр гоёмсог өнгө дүрс, хээ хуар бүхий байгалийн чулууг яг л тэр хэвээр нь хадгалж цуглуулж, олон нийтэд танилцуулж, эх орноо хайрлах бахархах сэтгэгдлийг төрүүлдэг хүн бол яахын аргагүй Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, профессор Г.Гонгоржав билээ.
Тэрээр “Чулууны хээ” ээлжит үзэсгэлэнгээ Монголын Үндэсний түүхийн музейд нээж, үзэгч олонд дахин 300 үзмэрээ танилцуулж байна.
Эх сурвалж: www.zms.mn