Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /11.09/ эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: - Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаар явж иргэдтэй уулзаад ирсэн.  Иргэдийн үгийг төрд хүргэх нь УИХ-ын гишүүний үүрэг.  Залуу ээж нар хүүхэд төрүүлээд 2-3  жил гэртээ сууж байна.  Сумдууд ясли байгуулж өгмөөр байна.  Залуу хүмүүсийг ажил хийлгэмээр байна.  Тэгэхгүй бол сайхан боловсрол эзэмшдэг тэр боловсрол мэдлэгээ ашиглаж чадахгүй байна.  Бага насны хүүхдүүд гэртээ байхаар эцэг эхчүүд яаж хүмүүжүүлэх учраа олохгүй байна.  Утсаар тоглуулаад муу зан сурч хүмүүжлийн доголдол гарч байна гэсэн саналыг иргэд хэллээ.  Мөн иргэд өрнөөс өрний хооронд амьдарч байна.  Банкны мал малладаг боллоо.  Улс  орны эдийн засгийг сайжруулж, малын түүхий эдээ эргэлтэд оруулмаар байна гэж байна.  Түүнчлэн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх санаачлагыг иргэд гаргаж байна.  Орон нутагт бэлчээрийн асуудал тулгамдсан асуудлыг нэг болжээ.  Иргэд хооронд баг сум аймаг хооронд бэлчээрийн маргаан их гарч байгааг иргэд мөн хэлж байна.  Ийм сайхан нутагтай Дорнод аймагт бэлчээрийн асуудал гарч байгаа юм чинь манай баруун аймагт бэлчээр хомсдолтой байдаг гэдгийг иргэдэд хэлсэн.  Мөн хаяа багтахаараа бууж хазаар багтахаараа идээд сайхан амьдарцгаа л гэж хэллээ.  Яг өнөөдрийн байдлаар Ховд аймагт нэг шуудай гурил 125 мянган төгрөгийн үнэтэй байна.  Өчигдөр би Новосибирскт суудаг нэг бизнесмэнээр дамжуулж, гурилын үнийг бүгдийг нь судаллаа.  Ховд аймагт тэндээс бол шуудай гурил 58 мянган төгрөгөөр ирэх нь ээ.  Гадаадаас гурил авахыг хаачихаад зөвхөн монголоос дотоодын гурил ид гэж хэлдэг. Гэвч үнэ нь дийлдэхээ болилоо.  Ийм байж болох юм уу.  Ард иргэд 60 мянган төгрөгөөр гурил авах боломжтой байхад 120 мянган төгрөгөөр авч ид гээд дарамтлаад байдаг төр байж болохгүй. 2022 онд 500 мянган төгрөгийн тэтгэврээр 10 шуудай гурил авдаг байсан бол өнөөдөр дөрвөн шуудайг авч байна.   Ахмадуудын тэтгэврийг нэмлээ гэчихээд гурил хүнсээр нь эргээд халаасыг нь суйлаад байж болохгүй.  Тэр гурилынхаа экспортыг нээчих л дээ.  Төрөөс баахан татаас авна.  Тэгээд хямдхан гурил үйлдвэрлэж чадахгүй.  Ард иргэд тэр хэдэн гурил буудайн үйлдвэрүүдийн захирлын халаасыг яагаад түнтийлгэх ёстой юм. Зах зээлийнхээ журмаар өрсөлдөөд л яв л даа " гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn