Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /11.09/ эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж,  Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:- Ирэх орны төсвийн төслийг анх парламентад орж ирэхэд байр сууриа илэрхийлж байсан.  Сонгуулийн төсвөө буцааж татах ёстой.  Улсыг өрөнд оруулсан ийм төсөв баталж болохгүй.  УИХ-ын гишүүдийг гурав орчим тэрбум төгрөг тойрог дээр чинь тавина гэж хахуульдах байдлаар төсөв баталж, монголчуудын хувь заяагаар тоглож болохгүй.  Тийм учраас та бүхэн энэ төсвөө буцааж аваад засч, төсвийн алдагдалгүйгээр батлах хэрэгтэй.  72 гишүүнийг гурваар үржүүлэхээр 200 гаруй тэрбум төгрөг нэмэгдээд явна.  Ингэж болохгүй. Би өнгөрсөн дөрвөн жил тойрог дээрээ ямар ч төсөв тавиулж байгаагүй шүү.  Хэдэн төгрөг тавьчихаад гишүүдийн амыг барих гэсэн ийм хээл хахууль авлигын төсвөө тат. Сангийн сайд Б.Жавхлаан.  Ямар ч үнээр хамаагүй улсын төсвийг батална гэсэн ийм зүйл байж болохгүй.  Энэ асуудалд би тууштай явна.  Улсын төсөв мөнгө юу болоод байгаа асуудал дээр УИХ дээр асуулга тавьж, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгнө.  Ингэхгүй болохоор Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нар дандаа гүтгэлэг явуулах юм. 

Сангийн яамнаас 2022 оны байдлаар Монгол Улсын гадаад өр 33,8 тэрбум ам.доллар байна. 2014 онд 21 тэрбум байсан юм.  Тэгэхээр улсын өр өссөөр даруй 12 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. 2022  онд гаргасан  Үндэсний аудитын газрын дүгнэлтэд гадаад өрийн хэмжээ нэмэгдсээр байна гэжээ.  Та нар ер нь юм уншдаг юм уу.  Өрийн асуудал, төсвийн асуудлаар та нар нэг л өдөр гэмт хэрэгтэн болно шүү.  УИХ-ын гишүүд тойрог дээрээ хөрөнгө оруулалт нэрээр тойрог дээрээ мөнгө тавиулна.  Тэрнээсээ дандаа цавчаа хийнэ.  Тэгээд баахан тролл хөлслөөд хүн доромжлоно, ажиллаж байна.  Энэ бол түр зуурын юм шүү.  Улсын төсвөөр яаж ард түмний ахуй амьдралыг сайжруулах вэ гэж биш яаж цавчаа хийх вэ гэж оруулж ирж байгаад харамсаж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn