П.АМГАЛАН
Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо хуралдаж байна. Хуралдааны эхэнд Түр хорооны дарга Б.Энхбаяр "УИХ-ын С.Ганбаатар, Т.Доржханд, Д.Ганбат, О.Цогтгэрэл нар хуралдаа ирмээр байна. Нүүрсний хулгайтай тэмц гээд худлаа үнэн тоо яриад явдаг мөртлөө хуралдаа ирэхгүй байгаа нь шалгах ажилд саад болж байна. Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч алга. Хуралдаа ирэхгүй байгаа бүлгийн гишүүдээ сольж өгөхийг хоёр намын дарга болон УИХ-ын даргад хүргүүлнэ. Цаг хугацаатай уралдаж ажиллах шаардлага үүсээд байна. Хянан шалгах ажилд нэг өдөр ч үнэтэй байна. Тухайлбал, Худалдан авахтай холбоотой ажил гэхэд анх үүсгэн байгуулагдсанаас хойш хоёр мянган тендер шалгана. Энэ нь зургаан шинжээчийн бүрэлдэхүүнтэй ажиллахад багадаа зургаан сарын хугацаа шаардах том цар хүрээтэй ажил. УИХ-ын гишүүд энэ ажилд саад болохоо болохоо болъё. Хурлаа эхлэх гэж гурван хүнтэй гучин минут хүлээж байна. 12 цагт хуралдана. Ирэхгүй бол түр хорооноос гарах санал тавьна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn