Б.ТУУЛ
“Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлаар нийт 32 илтгэлийг хоёр өдрийн турш хэлэлцүүлэх юм. Уг хурлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтарч хоёр жил тутам зохион байгуулдаг билээ.
Мөн “Буддын шашин ба археологийн судалгаа” сэдэвт үзэсгэлэн Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы танхимд үүдээ нээсэн байна. Уг үзэсгэлэн 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэг сарын турш үзэгчдийн хүртээл болно гэдгийг зохион байгуулагчид нь хэлэв.
Эх сурвалж: www.zms.mn