П.АМГАЛАН

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь аравдугаар 30-наас арваннэгдүгээр сарын 3-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 537 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 224 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн. Одоогоор ажиллагаанд 313 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, ААН-ээс ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 80 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 334 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ. Дээрх хугацаанд шалгаж шийдвэрлэсэн нэг албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгт орлогын эх үүсвэр нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн 22.10-т заасан гэмт хэргийн шинжтэй байсан тул шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn