Б.ЖАВХЛАН

Үндэсний статистикийн хорооноос аравдугаар сарын инфляцын түвшнийг өнөөдөр танилцууллаа. Тайлант хугацаанд инфляц өмнөх оны мөн үеэс есөн хувьтай гарч, нэг оронтой тоо руу шилжлээ. 2023 оны долдугаар сард инфляц 9.4 хувьтай гарч байсан. Үүнтэй харьцуулахад аравдугаар сарын үзүүлэлт хамаагүй доогуур өсөлт болж байна. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын инфляцтай ойртов.

2024 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг нэг оронтой тоонд хадгалахыг төв банк эрмэлзэж буй. Инфляц нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлтийг илэрхийлэх бөгөөд төсөв, мөнгөний бодлогын үр нөлөөг тодорхойлох гол хэмжүүр юм. Сонирхуулахад 2022 оны зургадугаар сард 16.9 хувьд хүрсэн билээ.

Эх сурвалж: www.zms.mn