Б.ДАМДИН-ОЧИР

 

Сайд асан Т.Бадамжунайгийн хэрэг шүүхэд очоод буцав. Шүүхээс албан ёсоор “...Т.Бадамжунай нарын өмгөөлөгчдөөс гаргасан “...Хэрэгт нотлох баримтаар авагдсан материалууд дунд Төрийн нууцтай холбоотой материал байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэх хүсэлтийг хэлэлцэн хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн.

Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулж оролцогч нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэж хэрэгт авагдсан баримтуудтай танилцан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “...Хэргийг буруу тусгаарласан”, “...Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ” гэж мэдээлэв. Эх сурвалжуудын мэдээллээр уг хаалттай хуралдаанд Т.Бадамжунай биечлэн оролцож хүсэлтээ тавьсан бололтой. Тэгвэл энэ хэрэг ингээд “нохойн зам”-аар орж байгаа бололтой. Энэ нь, эргэж хэзээ шүүх дээр ирэх нь тодорхойгүй боллоо гэсэн үг.

Учир мэдэх хүмүүс энэ үйл явдлыг “...Т.Бадамжунайгийн TIME OUT” гээд нэрлэчихсэн байна. Харин тэр нь хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч энэ TIME OUT нь 2024 оны УИХ-ын сонгууль хүртэл үргэлжлэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)