П.АМГАЛАН

БНХАУ-ын  цагдаа, прокурор, шүүх гомдол хүлээж аваагүй талаар эдийн засагч Н.Дашзэвэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “2014 онд “Ариун Алтанбумба” компанийн захирал н.Билгүүнжаргалтай тохирч  Эрээнээс  барилгын материал авчрахаар  болсон. Тэгээд манай нягтлан бодогчоос  мөнгө шилжүүлж авсан байдаг.  Өглөө нь Эрээний  худалдагч бидэнд бичиг өгсөн. н.Билгүүнжаргал Эрээнээс ирээд 31 сая төгрөгийн ашигтай ажиллсан гэсэн тайланг өгсөн. Гэвч н.Билгүүнжаргалын  инженер “ Манай захирал таныг хуурч, хоёр зарлагын  хуудас бичүүлж, нэгийг нь өөрөө авсан гэсэн.Ингээд би 64 сая төгрөг луйвардуулсан. Цагдаад өгөөд  эрүүгийн хэрэг үүссэн боловч, прокорууд иргэний хэрэг байна гэсэн шалтгааны улмаас буцаасан. Дараа нь шүүхэээр явсан боловч  хохирсон байдлаа нотолж чадахгүй байна гээд уг хэргийг  хэргэсгүй болгосон.  Дахиад анхан шатны шүүхэд ирсэн.  Анхан шатны шүүхээр дахин 2023 онд  орсон боловч нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирлыг бодитойгоор учруулаагүй, баримтаар нотолж чадаагүй гэсэн шалтгааны улмаас буцаасан.  Гэвч маш олон  баримт цуглуулсан байсан.  Тухайлбал, хуурамч баримт бичгээр мөнгө авчихаад дараа нь  н.Билгүүнжаргал БНХАУ-ын худалдагчтай хувилдаж, мөнгөө авсан байх магадлалтай. Монголын прокурор, шүүх хэргэсгүй болгосоор байгаад уг хэрэг  есөн жил боллоо. Одоо Улсын дээд шүүх эцсийн найдвар болж байна. Эрээний шүүхээр явсан боловч  өргөдлийг хүлээж аваагүй.  Гэвч  үргэлжлүүлэн БНХАУ, Эрээний шүүхээр явж хэргээ шийдүүлнэ” гэлээ..

Эх сурвалж:www.polit.mn