П.АМГАЛАН

“Шинэ” намаас   аравдугаар сарын 3-нд жагсаал зохион байгуулж  Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн шаардлагын хариу авах хугацаа дууссантай холбогдуулан  мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын дэд дарга Б.Ууганбаатар “Бид өнгөрсөн сард “Тавантолгой”  ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрт үнэ төлбөргүй хувааж өгөх шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн.  Гэвч бидний шаардлагыг хүлээж аваагүй. Хэрэв уг шаардлагыг хүлээж авбал Монгол Улсын иргэн бүрт  “Тавантолгой”  ХК-ий 4400 хувьцаа оногдоно. “Шинэ” нам үүсгэн байгуулагдсан цагаасаа сард “Тавантолгой”  ХК-ийг ард түмэнд өмчлүүлэх санал санаачлагыг гаргасан.  Ерөнхий сайд  бидний шаардлагыг хүлээж аваагүй учраас аравдугаар сарын 6-наас эхлээд орон нутгаар явж иргэдээс   гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар  19 аймгаар, нийслэлд иргэдээс   гарын үсэг цуглуулсан” гэлээ.

Харин “Шинэ нам”-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ганхуяг “Гарын үсэг цуглуулах хугацаанд орон нутгийн  удирдлагууд болон хууль хүчний байгууллагуудаас  саад учруулах гэж оролдсон.  Бид өнөөдрийн байдлаар 55 мянган иргэний гарын үсэг цуглуулсан.  Арваннэгдүгээр сарын 6-ний өдөр гэхэд ойролцоогоор 70 мянган хүний гарын үсэн цуглабал  ажлын хэсэг байгуулах шаардлагыг бүрдүүлж байгаа юм.  Мөн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой.  Бид энэ ажлаа цаашид үргэлжлүүлнэ. 100 мянган хүний гарын үсэг  цуглуулж УИХ-аар хэлэлцүүлэх түвшинд хүртэл тууштай явна. “Тавантолгой”  ХК-ий хувьцааг  өмчлүүлснээр иргэдээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэх, улс орны цаашдын  хөгжид зорилго нээлттэй шударга болох боломжтой. Тиймээс иргэдээ уг үйл ажиллагаанд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn