Т.САЙХАН
Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд иргэн өнгөрсөн сарын 20-нд “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50 хувь бууруулах хуулийн төсөл санаачлах санал гаргасан. Уг саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрчээ.
D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг.
УИХ-ын тухай хуульд зааснаар, иргэний санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянгад хүрвэл Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянгад хүрвэл УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой юм.
100 мянган иргэн дэмжсэн саналыг УИХ-д танилцуулж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэх зохицуулалттай.
Эх сурвалж:www.polit.mn