Б.ТУУЛ

Энэ онд Монголын уран сийлбэрчдийн үзэсгэлэнгийн 10 жилийн ой тохиож байгаа ажээ. Монголын уран сийлбэрчдийн "Цой" үзэсгэлэн анх 2013 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэг  Готовын Цогбаяр багшийн нэрэмжит үзэсгэлэн болон зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Тэгвэл өдгөө Монголын ардын урлалын өнөөгийн түвшнийг илэрхийлэхүйц мэргэжлийн уран сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэн болон хөгжиж, хүрээгээ тэлжээ.  

Өнөөдөр 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Цой” үзэсгэлэнд урчуудын ахмад сийлбэрчдээс эхлээд шинэ залуу уран бүтээлчид хүртэлх 30 гаруй уран бүтээлчид оролцож ардын гар урлалын олон төрлийг харуулсан бүтээлүүдээ дэлгэсэн байна.  Урчуудын эвлэлийн Арт галерейд тус үзэсгэлэн энэ сарын 2-нд үүдээ нээсэн бол 11 сарын 14-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: www.zms.mn